0
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд энэ сарын 3-ны өдөр тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэн. Тухайн иргэн нь Цагаан-Уул сумын Тагын нуур хэмээх газраас халдвар авсан нь тогтоогдож аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Халдвар авсан иргэний биеийн байдал маш хүнд байгаа аж.
Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж, Мөрөн, Цагаан-Уул сумын нутаг дэвсгэрийн зарим хэсэгт хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоон, голомтын бүсэд хяналт, тандалт судалгааны ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Аймгийн Онцгой комиссоос сум хоорондын хөдөлгөөн болон Хөвсгөл аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаагүй бөгөөд зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.
Иргэд та бүхэн тарваган тахал өвчнөөс сэргийлнэ үү.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.