0
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд зам тээврийн осол гарсан тухай дуудлагыг энэ сарын 11-ний 06:36 цагт онцгой байдлын газар хүлээн авчээ.
Улмаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчдыг очиход "ND4240" /Зүтгүүр/ осолдож, иргэн Б /49 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг ажиллан эсэн мэнд гаргасан аж. Улмаар СХД-ийн яаралтай түргэн тусламжийн эмчид хүлээлгэн өгсөн байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.