0
Өнөөдөр /2025.09.12/ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргын сонгуульд нэр дэвшихээ мэдэгдлээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Монгол Улс хувь хүн бус хууль засагладаг эрх зүйт төртэй байх ёстой. Үүний төлөө улс төрийн нам бүр үе үеийн сонгууль, үе үеийн парламентууд зорьж ажиллаж ирсэн. Хоёр их гүрний дунд оршиж байгаа ардчилсан Монгол Улс ардчилсан парламентынхаа дархлааг улам бүр дархлаажуулж явах ёстой. Хуулийн дор хүн бүр эрх тэгш амьдардаг нийгмийг цогцлоон хөгжүүлэх ёстой. Тэр бол Монголын төрийн үндсэн зорилго байх ёстой.
Энэ утгаараа миний хувьд 100 жилийн түүхтэй МАН-ыг хувь хүний бус хамтын удирдлагын байгууллага хэвээр хадгалахын төлөө 300 мянган гишүүнтэй МАН-ын иргэд сонгогчдынхоо өмнө амласан том амлалтыг биелүүлэхийн төлөө МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар найман жилийн туршид ажиллаж шинэчлэлт өөрчлөлт, дэвшилтэт үзэл санааг улс төрийн намын үйл ажиллагаанд нэвтрүүлэхийн төлөө ажиллаж байсныхаа хувьд, удаа дараа намынхаа гишүүдийн итгэл дэмжлэгийг авч Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж байсныхаа төлөө МАН-ын даргын сонгуульд нэр дэвшиж оролцоно гэдгээ мэдэгдэж байна.
Миний Монголын мөнх хөх тэнгэр, миний Монголын хөгжил дэвшил мандан бадрах болтугай.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.