0
УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган өнөөдөр (2025.09.15) нээнэ.
Өмнөх жилүүдэд аравдугаар сарын 1-нд нээлтээ хийдэг байсан бол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, ирэх оны төсөв хэлэлцэх үе шат өөрчлөгдсөнтэй холбогдуулан ийнхүү есдүгээр сарын 15-ны өдөр нээлтээ хийж байгаа юм.
Тодруулбал, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үгэндээ “Намрын ээлжит чуулган эхлэх хугацааг наашлуулж, есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлүүлж, төсвийн төслийг хэлэлцэх хэлэлцүүлгийн үе шатыг шинээр нэмж, 4 байсныг 5 үе шаттай болгож өөрчилсөн” хэмээн мэдэгдсэн билээ.
Өнөөдрийн тухайд, 10.00 цагаас нээлтийн үйл ажиллагаа болно. Харин 11.00 цагаас УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдах бол 14.00 цагаас чуулганы хуралдаан эхэлж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэж эхлэх товтой байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.