0
УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган өнөөдөр (2025.09.15) нээлтээ хийлээ. Нээлтэд УИХ-ын үе үеийн дарга нар оролцов.
Мөн Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Х.Баттулга нар иржээ.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын ажлаа өгснөөс хойш чуулганы хуралдаандаа суугаагүй. Тэгвэл өнөөдөр тэрбээр намрын ээлжит чуулганы хуралдаандаа иржээ.
Харин УИХ-ын гишүүн Х.Баттулгын хувьд 2024 оны намрын чуулганы хуралдааныг таслалтаараа тэргүүлж, "сануулах" арга хэмжээ авхуулах болзлоо хангасан байдаг.
Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Одоо хуралдаа сууна аа. Ээж байнга загнаад байгаа" хэмээн хариулж байв.
Өмнөх жилүүдэд намрын ээлжит чуулган аравдугаар сарын 1-нд нээлтээ хийдэг байсан бол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, ирэх оны төсөв хэлэлцэх үе шат өөрчлөгдсөнтэй холбогдуулан ийнхүү есдүгээр сарын 15-ны өдөр нээлтээ хийж байгаа юм.
Тодруулбал, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үгэндээ “Намрын ээлжит чуулган эхлэх хугацааг наашлуулж, есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлүүлж, төсвийн төслийг хэлэлцэх хэлэлцүүлгийн үе шатыг шинээр нэмж, 4 байсныг 5 үе шаттай болгож өөрчилсөн” хэмээн мэдэгдсэн билээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.