dobu.mndobu

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг цагаатгалаа

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг цагаатгалаа

Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон 42 иргэн, гурван хуулийн этгээдэд холбогдох хэргийг өнгөрсөн долоо хоногт таван өдөр хэлэлцэж, өнөөдөр /2025.09.15/ шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцууллаа.

Улмаар шүүх бүрэлдэхүүн УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг гэм буруугүй гэж үзэн, цагаатгажээ.

Хэргийг тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ерөнхий сайдын алба хашиж байхдаа эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа урвуулан ашиглаж Хөгжлийн банкны хөрөнгийг хууль бусаар зарцуулж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгаж байсан юм.

Энэ асуудлыг өмнө нь анхан болон давж заалдах шатны шүүхээр хэлэлцээд хэрэгсэхгүй болгосон ч Улсын дээд шүүхээс хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй гэж үзэн, гэм буруутай эсэхийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү шилжүүлсэн билээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.