0
Огноо2024-11-05
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Б.Түвшин, Ж.Баярмаа, Г.Тэмүүлэн нар өчигдөр (2024.11.04) 2025 оны төсвийн зардлыг 3.6 их наяд төгрөгөөр бууруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлж буйгаа мэдэгдсэн билээ.
Тэднийг мэдэгдэл хийсний дараа УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар тэдэнтэй нэгдэж, шаардлагад гарын үсэг зурсан.
Харин өнөөдөр УИХ-ын гишүүн А.Ундраа мөн нэгдэж буйгаа мэдэгдэж, шаардлагад гарын үсгээ зуржээ.
Тэрбээр "УИХ дахь “Үндэсний эвсэл”-ийн гишүүд төсвийн зарлагыг бууруулахыг дэмжиж байгаа. Аравдугаар сарын 31-ний хэвлэлийн хурлаар мөн байр сууриа илэрхийлсэн" хэмээн байна.
Сануулахад, 2025 оны улсын төсвийн төсөлд урсгал зардлыг хэт өндөр дүнтэй оруулж ирсэн талаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Ирэх оны төсөвт томилолт, зочны зардал гэхэд 111 тэрбум төгрөг байгаа юм. Энэ нь өмнөх оныхоос дөрөв дахин нэмэгдсэн дүн. 2020 онд 16 тэрбум төгрөгийг зарцуулдаг байсан бол өнөөдөр 111 тэрбум болчихоод байна.
Үүнээс гадна тавилга, эд хогшил, урсгал засварт 268 орчим тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Энэ нь өмнөх оны төсвөөс 2.2 дахин нэмэгдсэн байгаа юм. Өмнө нь 100 гаруй тэрбум байсан гэсэн үг.
Мэдээллийн технологийн үйлчилгээ гэж бий. Уг нь төрийн бүхий л байгууллага дотроо мэдээллийн технологийн алба, хэлтэстэй. Түүгээрээ үйлчилгээ үзүүлдэг. Гэтэл үүнд ирэх онд 70 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан байна. Энэ нь өмнөх оныхоос 3.6 дахин нэмэгдэж байгаа дүн.
Мөн бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөрт 1.9 их наяд төгрөг зарцуулна. Өмнөх оныхоос 2.5 дахин нэмэгдсэн. Хамгийн ноцтой нь үүний ард ямар ажил үйлчилгээ явагдах нь тодорхойгүй, төсөвт энэ тухай задаргаа нь огт байхгүй.
Бараа үйлчилгээний зардал өмнөх онд 450 тэрбум байсан бол ирэх онд 960 тэрбум болж нэмэгдэж байгаа” хэмээн хэлсэн юм.
Хуваалцах:
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн хоригийг бүхэлд нь хүлээж авах нь ЗҮЙТЭЙ гэж үзлээ
16 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Э.Нандинболор: Цоо эрүүл хүүг маань зүрх судасны өвчтэй, бөөрний өрөвсөлтэй гэж дүгнэсэн
15 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Улаанбаатар-Хочиминь чиглэлийн шууд нислэг арванхоёрдугаар сард эхэлнэ
15 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Сурагчдад ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх төвийг нээлээ
15 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Вьетнам улс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжихээ илэрхийллээ
15 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Dobu хөтөч: "Өгөгдлийн интеграци: ХУР & ДАН шийдэл" уулзалт зохион байгуулна
14 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг хэлэлцэнэ
14 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
БАРОМЕТР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн рейтинг өсөж, УИХ, Ерөнхий сайдынх буурсаар байна
13 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
13 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
26 минутийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Энэ амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна
3 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа
4 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Дорнод аймгийн Засаг даргаар Ш.Ёлыг томиллоо
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Утааны хордлогоос сэргийлэх нь: Өдөр бүр 200 мл сүү ууж, долоо хоногт нэг удаа ууланд алхаарай
5 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Н.Номтойбаяр: "Цөмийн энергийн тухай хууль"-ийг зөв тайлбарлахгүй бол бид ДАРАМТАД ОРНО
7 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хүүхдийн 22 амбулатори уртасгасан цагаар ажиллаж байна
8 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Төсвийн хориг ба хоршсон улс төр
9 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
10 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
БАРОМЕТР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн рейтинг өсөж, УИХ, Ерөнхий сайдынх буурсаар байна
13 цагийн дараа
Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
26 минутийн өмнө
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.