0
Энэ сарын 17-ны өдрийн 16:55 цагт Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” гэдэг газарт бага насны хүүхэд сураггүй болсон тухай дуудлага Онцгой байдлын газар ирсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал, Иргэн Ц-ийн хоёр настай хүү П нь мод бэлтгэлийн газарт гэр бүлийнхээ хамт байсан бөгөөд эцэг эхийнхээ түр холдсон хугацаанд машиндаа унтаж байгаад сураггүй болсон юм. Эрлийн ажиллагаанд Онцгой байдлын газар, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хүүхдийн байгууллагын алба хаагчид, орон нутгийн удирдлагууд, иргэд, төрийн албан хаагчид хамтран ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар эрлийн хүрээг өргөжүүлэн зохион байгуулж байгаа юм. Хүүхдийг эрэн хайх ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар Улсын Онцгой комисст агаараас эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулж, дэмжлэг үзүүлэх хүсэлтийг УОК-д албан ёсоор илэрхийллээ. Эрлийн ажиллагаа үргэлжилж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.