0

Энэ оны есдүгээр сарын 12-оос 13-нд шилжих шөнө 05.00 цагт Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байх “Гар утас худалдааны төвд хулгайч орсон байна” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тус дуудлагын дагуу алба хаагчид түрээслэгч дөрвөн иргэний лангуунаас нийт 76 ширхэг гар утсыг Дорнод аймгийн харьяат 26 настай Т гэгч хулгайлсан үйлдлийг илрүүлжээ. Улмаар шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Иймд иргэн, хуулийн этгээд та бүхэн өөрсдийн үйл ажиллагаа эрхэлж байгаа объектод стандартад нийтсэн хяналтын камер суурилуулах, харуул хамгаалалтаа сайжруулж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн ерөнхий газраас анхаарууллаа.
А.НОМИН
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.