0

Өвөрхангай аймагт гэр бүлийн маргаанаас үүдэлтэй ноцтой хэрэг гарчээ.
Тодруулбал, Энэ сарын 16-ны өдрийн 22:00 цагийн орчимд Арвайхээр сум-д “Бусдад хутгалууллаа” гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 31 настай эмэгтэй “О”-г түүний салсан нөхөр болох 35 настай эрэгтэй “Д” нь хоёр удаа хутгалж, гэмтээсэн нь тогтоогджээ. Одоогоор уг хэргийг Өвөрхангай аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна.
Цагдаагийн байгууллагаас иргэдэд хандан гэр бүлийн болон хувийн харилцаанд үүссэн маргаан, үл ойлголцлыг хүчирхийллээр бус тайван замаар шийдвэрлэхийг уриаллаа. Мөн гэр бүлийн хүчирхийллийг үл тэвчих, бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүднээс аливаа эрсдэлтэй нөхцөл байдлыг шуурхай мэдээлж байхыг зөвлөсөн байна.
Энэ төрлийн гэмт хэрэг нь хувь хүний аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулдаг тул урьдчилан сэргийлэх, мэдээлэх нь чухал болохыг албаныхан онцолжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.