0
УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаас хөөхөөр Бага хурлын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлсэн гэх мэдээллийг УИХ-ын гишүүн, МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар өгөөд буй. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Ер нь нэг зүйлийг хэлчихье. Б.Баярбаатар дүрдээ бага ор, за юу. Үлгэрийн баатар.
Үндсэн хуульд УИХ-ын гишүүн өөр ажил, албан тушаал хавсарч болохгүй гэж заасан бий. Энэ хүн МАН-ын Хяналтын хорооны дарга гэдэг орон тооны ажлыг хавсран гүйцэтгэж байгаа. Энэ нь Үндсэн хууль зөрчиж байгаа юм.
Хоёрдугаарт, манай намын дүрэмд "Хяналтын хорооны дарга нь орон тооны ажил байх бөгөөд өөр албан тушаал хавсарч болохгүй" гэж заасан. Энэ хүн Хяналтын хорооны дарга хийж, намын дүрэм ч зөрчиж байна. Би одоо УИХ-ын гишүүнд хөөгдөөд байгаа юм уу, намын Хянадтын хорооны даргад хөөгдөөд байгаа юм уу. Ийм олон дүртэй.
Үндсэн хууль, намын дүрэм зөрчсөн асуудлаа цэгцэлчхээд ярь" хэмээн хэллээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.