dobu.mndobu

Зүрх судасны тогтолцооны өвчнөөр жил бүр 5500-6000 хүн нас барж байна

Зүрх судасны тогтолцооны өвчнөөр жил бүр 5500-6000 хүн нас барж байна

Жил бүр есдүгээр сарын 29-ний өдрийг дэлхийн "Зүрхний өдөр" болгон тэмдэглэж өнгөрүүлдэг уламжлалтай билээ. Энэ жил тус өдрийг “Зүрхний цохилт бүрээ тогтмол хянацгаая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Монгол Улсад 2024 оны байдлаар эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан насанд хүрсэн 10 хүн тутмын долоо нь халдварт бус өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй, 4.1% ямар нэгэн эрсдэлгүй байна.

Зүрх судасны тогтолцооны өвчний улмаас жил бүр 5500-6000 хүн нас барж байгаа бөгөөд хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон хэвээр байна.

Эрүүл мэндийн үзүүлэлтээр 2024 онд улсын хэмжээнд зүрх судасны тогтолцооны өвчний улмаас нас барсан хүмүүсийн 62.2% эрэгтэйчүүд, 37.8% нь эмэгтэйчүүд байна.

Нас барсан иргэдийг насны бүлгээр авч үзвэл эрэгтэйчүүдийн дийлэнх нь 90.8 хувийг 45-аас дээш насандаа, эмэгтэйчүүдийн дийлэнх нь 87.2 хувийг 55-аас дээш настай байна.

"Халдварт бус өвчин, осол гэмтлийн эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний IV судалгаа”-гаар цусны даралт ихсэлттэй хоёр хүн тутмын нэг нь эмч, эмнэлгийн ажилтны зөвлөсний дагуу эмээ ууж байна.

Нийт хүн амын 14.9 хувь нь артерийн даралтаа тогтмол хянадаг бол үлдсэн 85.1 хувь нь даралтаа хянаж чаддаггүй байна. Хөдөө амьдардаг хүмүүсийн 82.5 хувь, хотын иргэдийн 82.1 хувь нь даралт бууруулах эм огт хэрэглэдэггүй бол хөдөө 17.5 хувь, хотод 17.9 хувь нь даралт бууруулах эмийг тогтмол хэрэглэдэг байна. Хянагддаггүй цусны даралт ихсэлттэй хүн амын тархалт их байна.

Тиймээс артерийн даралтыг эмнэлэгт хэмжихээс гадна, ажлын байранд, гэртээ тогтмол хэмжиж сурах, даралт бууруулах эмийг эмчийн зааврын дагуу тогтмол уух нь маш чухал.

Дараах энгийн алх  муудыг хийж зүрх, судасны өвчлөлөөс сэргийлээрэй.

- Цусны даралтаа тогтмол хэмжих

- Тамхинаас татгалзах

- Архи согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлах

- Давсны хэрэглээгээ бууруулах

- Жимс, хүнсний ногоо тогтмол хэрэглэх

- Ханасан өөх тос хэрэглэхээс зайлсхийх

- Өдөр бүр дасгал хөдөлгөөн хийх

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.