dobu.mndobu

Амны хөндийн мэс заслын өнөөгийн чиг хандлага

Амны хөндийн мэс заслын өнөөгийн чиг хандлага

Амны хөндийн мэс засал (Oral and Maxillofacial Surgery) нь сүүлийн жилүүдэд шинжлэх ухаан, технологийн дэвшилттэй уялдан дэлхий нийттэй хөл нийлүүлэн хурдацтай хөгжиж байгаа цөөн салбаруудын нэг юм.. Орчин үеийн чиг хандлагыг дараах байдлаар авч үзэж болно.

Дижитал технологи ба хиймэл оюун ухаан: 
1.Амны хөндийн мэс засал нь сүүлийн жилүүдэд технологийн дэвшилт хөгжмийн хирээр хурдацтай хөгжиж байна
 • 3D дүрс оношилогоо (CBCT, MRI, CT)-г өргөн ашиглаж, эмчилгээний нарийвчилсан төлөвлөгөөг гаргаж байна.
 • Виртуал төлөвлөлт, компьютерийн удирдлагатай робот мэс засал (computer-assisted surgery) хийгдэж, ялангуяа эрүүний гажиг засах мэс засал болон шүдний имплант суулгалтанд хэрэглэгдэж эхлээд байна..
 • Хиймэл оюун ухаан нь оношилогоо, мэс заслын эрсдэлийн үнэлгээ, төлөвлөгөө боловсруулахад тусалж байна.

2. 3D хэвлэх технологи ба амны хөндийн камер:
 • Өвчтөнд тохируулсан шүдний имплант, протез, мэс заслын чиглүүлэгч (surgical guide) болон яс нөхөн сэргээх материалуудыг 3D принтерээр бүтээдэг болсон нь хагалгааг амжилттай болоход туслаж байна.

3. Инвазив арга (Minimally invasive surgery):
 • Лазер, piezoelectric surgery зэрэг технологиор мэс заслыг эдийн гэмтэл багатай үйлчлүүлэгчид зовиур бага шархыг хурдан эдгэрэлттэй болгох арга давамгайлж, өвчтөний тав тухыг нэмэгдүүлж, нөхөн сэргээх хугацааг богиносгож байна.

4. Биологийн болон нөхөн сэргээх эмчилгээ:
 • Ясны нөхөн төлжилтийг дэмжих platelet-rich plasma (PRP), фибрин (PRP), үүдэл эс зэрэг биологийн материалуудыг ашиглаж байгаа нь эдийн нийцэл болон ясны нөхөн төлжилт, шархны эдгэрэлтэд сайнаар нөлөөлж байна.
 • Эрүү нүүрний гэмтэл болон шүдний имплант суулгалтанд яс нөхөн төлжилтийг дэмжих орчин үеийн дэвшилтэд шинэ аргууд улам ихээр нэвтэрч байгаа нь сайшаалтай.

5. Телемедицины хэрэглээ буюу алсын зайн оношилгоо:
 • Техник технологи хөгжихийн хирээр алсын зайнаас оношлох, зөвлөгөө өгөх, мэс заслын төлөвлөгөө боловсруулах боломж улам бүр өргөжиж байна.

6. Олон салбарын хамтын ажиллагаа:
 • Эрүү нүүрний мэс засалчид, шүдний гажиг засалч, гоо сайхны мэс засалч, чих хамар хоолойн эмч, хавдарын эмч, нөхөн сэргээх эмч нарын хамтын ажиллагаа нэмэгдэн багийн ажиллагаа өргөжин үйлчлүүлэгчид цогцоор нь үйлчилгээ үзүүлэх болсон нь талархууштай байна.

Дүгнэлт: Амны хөндийн мэс засал нь хүний нөөцийн хувьд өндөр мэргэшсэн эмч ажилчид дижиталчлал, биотехнологи, инвазив арга зэрэгт тулгуурлан улам хөгжиж, үйлчлүүлэгчид илүү аюулгүй, үр дүнтэй, чанартай, тав тухтай үйлчилгээ үзүүлэх чиглэлээр  дэлхитэйхөл нийлүүлэн улам урагшилж байна.
 
Эрүү нүүрний мэс заслын эмч: 
АХЛАХ Зэрэг                                          

П.УЯНГАСАЙХАН        

2025.09.10

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.