dobu.mndobu

ЗАСГИЙН ГАЗАР: "ДЦС-3" ТӨХК-д хийгдэж байгаа сэргээн босголтын талаар хэлэлцэнэ

ЗАСГИЙН ГАЗАР: "ДЦС-3" ТӨХК-д хийгдэж байгаа сэргээн босголтын талаар хэлэлцэнэ

Засгийн газрын өнөөдрийн (2025.10.01) ээлжит хуралдаан эхэллээ. 

Хуралдаанаар,

Хэлэлцэх асуудал:

-“Монгол Улсад 2026 онд хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

-Олон улсад авто замаар ачаа, зорчигч тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хорват Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр,

-“Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

-“Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт олгох журам”/,

-Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл / “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах журам”/,

-Бусад асуудал

Танилцуулах асуудал:

-Худалдан авах ажиллагааны төлөвлөлтийг сайжруулж хууль, журамд нийцүүлэн шуурхай зохион байгуулах төлөвлөгөөний талаар,

-Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийн үйл ажиллагаа, дуудлага хүлээн авах, өргөдөл, гомдол бүртгэх, шилжүүлэх системийг сайжруулахтай холбогдуулан авах арга хэмжээний талаар

-“Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-д хийгдэж байгаа сэргээн босголтын ажлын явцын талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.