dobu.mndobu

Б.Энхбаяр: Би нүүрсчдэд хөөгдөхгүй, нүүрсчдийг эх орноосоо хөөнө

Б.Энхбаяр: Би нүүрсчдэд хөөгдөхгүй, нүүрсчдийг эх орноосоо хөөнө

Өнөөдөр /2025.10.02/ УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ХЗДХ-ийн сайдын ажлаа хүлээж аваад, улс төрийн дэлгэрэнгүй мэдэгдэл хийхээ илэрхийллээ.

Тэрбээр "Уржигдар Монгол Улсын Ерөнхий сайд Занданшатар ард түмэндээ хандаж мэдэгдэл хийсэн. Энэхүү мэдэгдэлдээ нүүрсний хулгайтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд намайг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж байгаагаа мэдэгдсэн. Улмаар Ерөнхийлөгчид танилцуулж УИХ-д танилцуулах процесс өнөөдөр хийгдэнэ. Тийм учраас УИХ-д танилцуулагдсаны дараа ажлаа хүлээж аваад миний бие дэлгэрэнгүй улс төрийн мэдэгдэл хийнэ гэдгээ юуны өмнө хэлье.

Өчигдөр манай намын хяналтын хороо үүр шөнийн заагаар хуралдаж намайг МАН-аас хөөсөн тухай мэдээллийг би хэвлэл мэдээллийн хэрэгслээс олж сонссон. Энэ бүтэц бүрэлдэхүүн нэгдүгээрт, Үндсэн хуулийн эрх зүйн чадамжгүй. Хоёрдугаарт, Энэ хяналтын хорооны гаргасан шийдвэрийн дөрөв, таван хүн нь 2023 оны арванхоёрдугаар сард УИХ-аас зохион байгуулагдсан нүүрсний хулгайтай холбоотой сонсголд гэрчээр дуудагдаж байсан хүмүүс байна.

Би нүүрсчдэд хөөгдөхгүй. Харин нүүрсчдийг эх орноосоо хөөнө.

Энэ өдрүүдэд их олон юм тодорхой болж байна. Өнөөдөр 3 дахь өдөр, би долоо хоногийн өмнө ярилцлага өгсөн. Долоо хоногийн хугацаанд Монголын ард түмэн ялж байна. Яагаад ялж байна вэ гэхээр хэн нь нүүрсчид, хэн нь нүүрсний хулгайтай холбоотой байна вэ гэдэг энэ асуудлууд улам тодорхой болж байна. Өөрсдөө гарч ирж илчлэгдэж байна. Энэ ямар хэмжээний улс орны хэрсэн, эрх мэдэл сүлжсэн, худалдаж авсан, ямар ч үнээр хамаагүй эхр мэдлийн оройд залрахаар улайрч яваа гэдэг олон зүйлийг энэ өдрүүдэд илчилж байна. Энэ бол Монголын ард түмний ялалт. Тийм учраас би Ерөнхий сайдын хэлсэнчлэн нүүрсний хулгайтай тэмцэнэ гэдэг бол цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх боломж, хүүхдүүдийн сурах боломж, Монголын ирээдүйг хулгайлж байгаа энэ хулгайчтай хийх тэмцэл гэж ойлгож байгаа. Тийм учраас би өнөөдөр УИХ-д танилцуулагдсаны дараа дэлгэрэнгүй улс төрийн мэдэгдэл хийнэ гэдгээ хэлье" гэв.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.