0
ЮНЕСКО-оос 1994 онд жил бүрийн аравдугаар сарын 5-ны өдрийг “Дэлхийн багш нарын өдөр” болгон тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Тэгвэл удахгүй болох багш нарын баярыг тохиолдуулан ҮСХ-ноос дараах статистикийг танилцууллаа.
Боловсролын яамны мэдээллээр 2024-2025 оны хичээлийн жилд бүх шатны боловсролын байгууллагад 55.0 мянган үндсэн багш ажиллаж байна.
Үүнээс сургуулийн өмнөх боловсролын байгууллагын нэг багшид дунджаар 27 хүүхэд ногдож байгаа бол ерөнхий боловсролын сургуулийн нэг багшид 21 сурагч ногдож байна.
Харин дээд боловсролын сургалтын байгууллагын нэг багшид дунджаар 29 сурагч ногдож байгаа талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.