0
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газраас зохион байгуулж буй “Импортын хүнсний худалдаа-хяналт” сэдэвт сарын аяны хүрээнд Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хяналтын хэлтсээс хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдэд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж байна.
Шалгалтаар гарал үүсэл нь тодорхойгүй, шинжилгээ баталгаажилтгүй, хаяг шошгын зөрчилтэй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хил гүний боомтоор нэвтрүүлэн дотоодын хүнсний сүлжээнд нийлүүлж буй зөрчил түгээмэл илэрч байна.
Хүнсний түүхий эд бүтээгдэхүүн импортлогч зарим аж ахуйн нэгжүүд хүнсний бүтээгдэхүүнийг стандартын шаардлага хангаагүй агуулахад хадгалж худалдаалахаас гадна Хятад, Солонгос, Япон, Герман улсаас импортолсон хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг шошгын шаардлага хангуулаагүй, шошгын мэдээлэл дутуу бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнд нийлүүлж буйд хуулийн дагуу арга хэмжээ аван ажиллалаа.
Шалгалт 2025.аравдугаар 30-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.