dobu.mndobu

"Баавгай явж байна" гэж хуурамч зураг бүтээж, худал мэдээлэл түгээсэн иргэнд хариуцлага тооцлоо

"Баавгай явж байна" гэж хуурамч зураг бүтээж, худал мэдээлэл түгээсэн иргэнд хариуцлага тооцлоо

Өнөөдөр /2026.10.10/ цахим орчинд нэр бүхий группэд "Баавгай явж байна" гэх мэдээлэл нийтлэгдсэн. Тус мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын 2-р хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Б нь хиймэл оюун ухаан ашиглан, хуурамч зураг бүтээж, цахим орчинд нийтэлсэн нь тогтоогдсон байна.

Иймээс хуурамч мэдээлэл түгээсэн иргэнд Зөрчлийн тухай хуулийн 15.9-д зааснаар хариуцлага тооцлоо. Тодруулбал, Хуурамч дуудлага, мэдээлэл өгөх буюу 15.9.1-д гэмт хэрэг, зөрчил, түргэн тусламж, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гал түймрийн талаар эрх бүхий байгууллагад хуурамч дуудлага, мэдээлэл өгсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг. 

Иймд иргэд та бүхэн цаг үеийн нөхцөл байдлыг ойлгож, худал мэдээ, мэдээлэл түгээхгүй байхыг анхаарна уу. Худал мэдээлэл нь бодит нөхцөл байдлыг гуйвуулж, иргэдийн дунд айдас, түгшүүр үүсгэж болзошгүй.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.