0
Улсын хэмжээнд “Улирлын томуу, томуугийн цартахлын хүндрэлийн үнэлгээ (УТТЦХҮ)”-гээр идэвхжлийн түвшинд байна. Алаг цоог дэгдэлтийн түвшинд нэг аймаг, идэвхжлийн түвшинд есөн аймаг, улирал хоорондын түвшинд 11 аймаг байгаа аж.
Амбулаториор хандан тусламж үйлчилгээ авсан хүмүүсийн 4.6 хувь нь томуу, томуу төст өвчтэй, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 17.7 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна.
Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 78.3 хувийг 15, үүнээс 49.1 хувийг 5 хүртэлх насныхан эзэлж байгаа юм. Мөн амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант эмнэлэгт хэвтэгсдийн 75.1 хувь нь 15, үүнээс 53.5 хувь нь 5 хүртэлх насны хүүхэд байна.
Амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант нас баралтын хоёр тохиолдол Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт бүртгэгджээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.