Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч 2025 оныг “Ахлах офицер”-ын жил болгон зарласантай холбогдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлах офицерын нэгдсэн чуулга уулзалтыг энэ сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Чуулга уулзалт “Ахлах офицерын манлайлал ба удирдах ур чадвар” эрдэм шинжилгээний хурлаар өнөөдөр эхэлсэн бөгөөд байгууллагын хэмжээнд шилдгээр шалгарсан илтгэгчид илтгэлээ танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлж байгаа юм.
Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн ОБЕГ-ын Захиргаа, эрх зүй, хүний нөөцийн газрын хуулийн зөвлөх, хошууч Г.Алтансүх “Ахлах офицеруудын манлайлалд ёс зүй нөлөөлөх нь” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.Чуулганд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын нийт 400 орчим ахлах офицер оролцож байна.