Сүхбаатар аймгийн Асгат сумын “Ац”, “Хутагт уулын шанд”, Сүхбаатар сумын “Үнээт” гэдэг газруудад 2025.10.10-ны өдөр гарсан 3 хээрийн түймрийг унтраахаар Онцгой байдлын газрын алба хаагчид, сумдын мэргэжлийн ангийн бүлгүүд ажиллаж байна.
Хээрийн түймрийн эрсдэл буураагүй, хуурайшилтын зэрэглэл нийт нутгаар өндөр байгаа тул иргэн та хээр явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, хөдөө, орон нутагт зорчихдоо автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, ил задгай гал түлэхгүй байх, асаасан чүдэнз, тамхины иш, үнс нурмыг бүрэн унтрааж, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг анхааруулж байна