dobu.mndobu

Г.Дамдинням: Өнөөдөр шатахуун түгээх станцуудыг захаас нь цэнэглээд явна

Г.Дамдинням: Өнөөдөр шатахуун түгээх станцуудыг захаас нь цэнэглээд явна

Ойрын өдрүүдэд шатахуун түгээгүүрүүдийн газруудад оочир дараалал ихээр үүсээд буй. Мөн өчигдрөөс /2025.10.20/ эхлэн шатахуун түгээгүүрийн газрууд шатахуун өгөхгүй байгаа талаар иргэд цахим орчинд нийтэлсэн. 

Тэгвэл үүнтэй холбогдуулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өөрийн цахим хуудаснаа "Амралтын өдрүүдэд шатахууны агуулахууд, гааль, хяналтын байгууллагууд амардаг ч сүүлийн 14 хоног оочир дараалал, өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой агуулахуудыг ажиллах чиглэл өгч ажиллуулсан. Өнгөрсөн амралтын өдрүүдээр ихэнх компани инженер техникийн ажилчдыг амраасан байна.

Өнөөдөр шатахуун түгээх станцуудыг захаас нь цэнэглээд явна. Оросын холбооны улсаас боломжоороо ачилтуудыг хийж байна.

Яг одоо толгойт өртөөнд 65 вагон АИ92 автобензин бууж байна. Хотод үүссэн дараалал бол цаг зуурын асуудал. Орон нутгийн хангалтыг сайжруулах чиглэлээр ажиллаж байна.

Агуулах, савтай л болох хэрэгтэй байна. Төсөв явбал тодорхой эх үүсвэр суулгахаар ажиллаж байна" гэжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.