dobu.mndobu

Хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, мэдээлэл солилцлоо

0

НийтлэлчAdmin

Огноо2025-10-20

Хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, мэдээлэл солилцлоо

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын дарга, хатагтай Ч.Ариунааг хүлээн авч уулзлаа. 

 

Уулзалтын үеэр талууд НҮБ-аас дэвшүүлсэн “EW4ALL” буюу “Эрт зарлан мэдээллийг бүгдэд” олон улсын санаачлагад Монгол Улсын Засгийн газар нэгдэх боломжийн талаар санал солилцсон юм. 

 

Мөн өвөлжилтийн бэлтгэл, эрсдэлийн үнэлгээ болон эрт арга хэмжээ авахад шаардлагатай дэмжлэгийн асуудлаар хэлэлцэж, энэхүү асуудлыг тусгасан хүмүүнлэгийн багийн ээлжит хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангах талаар хэлэлцлээ.

 

Энэ үеэр НҮБ байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд энэ сарын 20-24-ний долоо хоногт зохион байгуулагдах арга хэмжээний талаар мэдээлэл өгч, Онцгой байдлын байгууллагын оролцооны талаар санал солилцсон юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.