0
Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр /2025.10.20/ шуурхай зөвлөгөөний хурлынхаа үеэр Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярт хандаж үг хэлэв.
Тэрбээр "Нийслэл алдагдсан өмчүүдээ эргүүлэн авах ажил дуусаагүй. Энэ ажлын хүрээнд “Өргөө” зочид буудлыг эргүүлэн авна. Хуучнаар гутлын 22, одоогийн “Өглөөний гудамж”-нд байрлах “Өргөө” зочид буудлыг Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын хамаарал бүхий хүмүүс 10 гаруй жил хууль бусаар эзэн суулаа. Энэ хүмүүсийг гаргаж, нийслэл өмчөө эргүүлж авна. Хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх ёстой.
Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн бусдаас давуу эрх эдэлж, нийслэлийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар авч, өчнөөн жил өмчилдөг байж таарахгүй. Энэ асуудалтай холбоотойгоор өмнө нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан хүмүүс асуудалд орсон тохиолдол бий. Би энэ алдааг давтахгүй. Ийм асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй.
Би 2, 3 дахь золиос болмооргүй байна. Н.Энхбаяр даргаас болж Нийслэлийн засаг дарга байсан Т.Билэгт, Ц.Батбаяр нар ял авсан. Надад энийгээ давтаад хэрэггүй.
Н.Энхбаяр та "Өргөө" зочид буудлыг чөлөөлж өг. Чөлөөлж өгөхгүй бол НИТХ-ын 45 төлөөлөгч нам харгалзахгүй очиж "Өргөө" зочид буудлын үүдэнд шаардаж сууна.
Та Д.Сумъяабазар даргыг шахаж байгаад Хуримын ордны хойд талд 700м газар авсан байна лээ. Үүнийг би цуцална. Би өмчгүй учраас надад алдах юм юу ч байхгүй.
Та бол асар их өмчтэй учраас алдах юм ихтэй. Нийслэлийн иргэдийн өмчийг буцааж өгнө үү. Надад ямар ч улс төрийн дарамт шахалт ирсэн би "Өргөө" зочид буудлыг авахаас буцахгүй шүү" гэв
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.