dobu.mndobu

Ч.Лодойсамбуу: Багш, эмч нарын цалинг нэмэх саналаа гаргалаа

Ч.Лодойсамбуу: Багш, эмч нарын цалинг нэмэх саналаа гаргалаа

Багш, эмч, эмнэлгийн ажилчид цалингаа 3.5 сая төгрөг хүртэл нэмэгдүүлэхийг шаардаж, багш нар хугацаагүй ажил хаялт зарлаад буй. Тэгвэл УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Ш.Бямбасүрэн, С.Цэнгүүн нар тодорхой саналыг гаргажээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Малчны хашаанд машин болж очдог “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хөнгөлөлттэй зээл, зээлийн хүүгийн дэмжлэгт 608.9 тэрбум төгрөг, эрдэм шинжилгээ, судалгааны ажил гэх юу нь мэдэгдэхгүй тодорхойгүй зүйлд 204.4 тэрбум гэх мэт илт үрэлгэн, үр ашиггүй 22 төсөл, арга хэмжээний зардлыг танаж 1,2 их наяд төгрөгийг хэмнэх замаар эмч, багш нарын цалинг нэмэх саналаа бодитоор гаргалаа. Өнөөдөр Эдийн засгийн байнгын хороон дээр санал хураана. Дэмжээрэй" гэв.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.