0
“Шахмал түлш худалдаа, авна, зарна” фейсбүүк зарын группээр дамжуулан шахмал түлш авахаар хандаж залилуулсан гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад өнгөрсөн 1 хоногийн хугацаанд 12 бүртгэгджээ.
Тодруулбал, “Шахмал түлш худалдаа, авна, зарна” группээр дамжуулан 1 тонн шахмал түлш авахаар хандаж урьдчилгаа мөнгө шилжүүлж залилуулсан байна.
Залилах гэмт хаэрэгт өртөж байгаа шалтгаан нөхцөл нь залилагч таны хэрэгцээ шаардлагад тулгуурлаж залилж байгаа тул иргэд та бүхэн цахим орчинд аливаа зүйлийг худалдан авахдаа урьдчилгаа мөнгө болон төлбөрөө бүрэн шилжүүлэхгүй байх мөн энэ төрлийн залилах гэмт хэргийн арга, төрөл нарийсаж байгаа учир мэдээллээ сайтар нягтлахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.