dobu.mndobu

ЗАСГИЙН ГАЗАР: Шатахууны хангамж, нийлүүлэлтийн талаар хэлэлцэж байна

0

НийтлэлчAdmin

Огноо2025-10-22

ЗАСГИЙН ГАЗАР: Шатахууны хангамж, нийлүүлэлтийн талаар хэлэлцэж байна

Долоо хоног бүрийн Лхагва гарагт Засгийн газар хуралддаг билээ. Энэ дагуу өнөөдрийн (2025.10.22) ээлжит хуралдаан эхэлжээ. 

Хуралдаанаар,

-Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн бие бүрэлдэхүүний томилолтын зардлыг шинэчлэн тогтоох тухай

-“Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв байгуулах тухай” Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулах тухай

-“Мянганы сорилтын сангийн Хоёр дахь Компакт гэрээний хүрээнд хэрэгжиж буй “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-“Ногоон нуур-1008 айл”-ын орон сууцны төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл болон бусад асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Мөн,

-Шатахууны хангамж, нийлүүлэлтийн талаар

-Монгол Улсыг олон улсад сурталчлах хүрээнд байгуулсан зарим гэрээний талаар

-Хугацаат цэргийн алба хаагчдад тухайн орон нутагт нь шаардлагатай мэргэжил эзэмшүүлэн, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар танилцахаар байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.