dobu.mndobu

ТЕНДЕР: "Эрдэнэт үйлдвэр" ₮197,7 саяар ургамлын тос авна 

0

НийтлэлчAdmin

Огноо2025-10-22

ТЕНДЕР: "Эрдэнэт үйлдвэр" ₮197,7 саяар ургамлын тос авна 

 "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-аас 197 сая 713 мянга 545 төгрөгөөр ургамлын тос худалдан авах тендер зарласан байна.

Тодруулбал, аравдугаар сарын 17-нд тухайн тендерийг зарлаж, арваннэгдүгээр сарын 18-ныг хүртэл материал хүлээж авахаар заажээ. Ингэхдээ тос худалдан авах мөнгийг өөрийн хөрөнгөөс гаргана гэсэн байна.

Худалдан авах тосны тухайд,

-0,4 литрийн савлагаатай, бор шаргал өнгөтэй, өвөрмөц амт, үнэргүй гүнжидийн тос  634 ширхгийг,

-1 литрийн савлагаатай, шар өнгөтэй, өвөрмөц амт, үнэргүй ургамлын тос 15,800 литрийг,

-1 литрийн савлагаатай, оливын тос 442 литрийг,

-5 литрийн савлагаатай, шар өнгөтэй, өвөрмөц амт, үнэргүй ургамлын тос 600 ширхгийг авахаар тусгажээ.

 

 

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.