0
Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 12 дахь тулаанаа Монголд хийхээр болсноо зарласан билээ.Түүний тулаан урьдчилсан байдлаар 2025 оны нэгдүгээр сарын 25-нд товлогдоод байгаа юм. Уг тулааныг "Аса арена"-д хийхээр болжээ.
Тэрбээр өөрийн цахим хуудастаа "Дэлхийг байлдан дагуулсан сүмогийн их Аваргатай уулзаад урам аваад гоё байна. Миний бүсээ хамгаалах тулаан нэгдүгээр сарын 25-нд Аса Арена-д болохоор боллоо" хэмээн бичсэн байна.
Сануулахад, Э.Цэндбаатар 11 дэх тулаанаа АНУ-ын Флорида мужийн Плант Ситид "Уайтсандс" спортын ордонд Доминиканы боксчин Фрэнси Фортунатотай хийж, ялалт байгуулсан юм.
мэргэжлийн боксын 11 дэх тулаанаа АНУ-ын Флорида мужийн Плант Ситид "Уайтсандс" спортын ордонд Доминиканы боксчин Фрэнси Фортунатотай хийж, ялалт байгуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.