dobu.mndobu

BTS-ийн гишүүн Жонгүгийн гэрт халдахыг завдсан Хятад эмэгтэй шүүхээс мултарчээ

BTS-ийн гишүүн Жонгүгийн гэрт халдахыг завдсан Хятад эмэгтэй шүүхээс мултарчээ

Сөүлийн баруун дүүргийн прокурорын газраас BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн гэрт халдахыг завдсан хэрэгт буруутгагдсан "А" гэх 30 гаруй насны Хятад эмэгтэйд яллах дүгнэлт үйлдэхгүй байх шийдвэр гаргасан тухайгаа өнөөдөр /2025.10.22/ мэдэгдлээ.

Тодруулбал, яллах дүгнэлтийг түдгэлзүүлж, хэрэгт авагдсан баримтыг хүлээн зөвшөөрсөн боловч гэмт хэргийн нөхцөл байдал, үр дагаврыг харгалзан прокурор хэргийг шүүхэд шилжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ.

Яллагч тал “А-гийн гэмт хэрэг нь зөвхөн оролдлого байсан, хилээр гарсан тул дахин гэмт хэрэг үйлдэх эрсдэл бага” гэдгийг харгалзан үзсэн гэж тайлбарлажээ.

Яллагдагч "А" нь Жонгүг цэргээс халагдсан өдөр буюу зургаадугаар сарын 11-ний 23:20 цагийн орчимд Ёнсан-гу дахь гэрт нь зочилж, үүдний хаалганы нууц үгийг дахин дахин дарсан хэрэгт буруутгагдсан юм.

Тус мэдээллийг хүлээн авсан цагдаагийн алба хаагчид "А"-г ​​үйлдэл дээр нь баривчилсан аж. Улмаар яллагдагч "А" нь Жонгүг халагдсаны дараа Солонгост ирсэн гэж мэдэгджээ.

Цагдаа нар наймдугаар сарын 27-нд "А"-г цагдан хорихгүйгээр прокурорт шилжүүлсэн байна.

Эх сурвалж: Yonhap News

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.