dobu.mndobu

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна

0

НийтлэлчAdmin

Огноо2025-10-24

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна

Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ:

Өнөөдөр ихэнх нутгаар дулаахан байна.

 2025 оны 10-р сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар их төлөв цэлмэг. Хөвсгөлийн уулс болон Сэлэнгэ голын хөндийгөөр ялимгүй цас орно. Салхи нутгийн зүүн хагаст баруунаас баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг, Байдраг голын эхээр -3...-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +7...+12 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 5-10 метр. 0 градус орчим байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 0 градус орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 5-10 метр. 0...-2 градус хүйтэн байна.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.