0

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням энэ сарын 22-нд сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ шатахууны импортын хэмжээ нэмэгдэж байгаа хэмээн мэдээлсэн хэдий ч иргэд шатахуун түгээх станцуудад өнөөдрийг хүртэл урт цуваа үүсгэн оочирлосоор байна. Тэгвэл шатахууны хомсдолын талаар тэрбээр "Нийлүүлэлт бүтэн тасарчихсан зүйл байхгүй. 2021 оных шиг аюултай юм болоогүй. Дизель түлш, АИ-95, хийн түлш, онгоцны түлш хэвийн байна. Зөвхөн АИ-92 дээр шок үүсчхээд байна.
БНХАУ-аас нэмэлтээр захиалж байгаа түлшнүүд ирэх Лхагва гаригт орж ирнэ. 130 вагон АИ-92 ОХУ-аас ачигдсан, цуваад ирж байгаа. Өнөөдөр 62 вагон нь манай хилээр орж ирэх хуваарьтай байна. 4000 гаруй тонн гэсэн үг. Улаанбаатарын ердийн өдрийн хэрэглээ дунджаар 1000 орчим тонн байдаг. 4 дахин их хангалт гэсэн үг.
Оройдоо асуудал намжих байх гэж харж байна" гэв.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.