0

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал өнгөрсөн жилүүдэд тогтмол ихсэж, тэг зогсох эрсдэл өндөр байгаа юм. Мөн сурагчдын долоо хоногийн бие даалтын амралт дуусаж байгаатай холбогдуулан иргэд автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах саналыг гаргажээ. Иймд иргэдийн хүсэлтийг харгалзан, уг хязгаарлалтыг хийх эсэх талаар цахим сайтаар санал авч эхэлсэн бөгөөд санал асуулга аравдугаар сарын 26-ны 00:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай энэ оны наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын дунд хүртэл туршилтаар дугаарын хязгаарлалт хийсэн. Энэ үед Улаанбаатар хотод өдөрт давхардсан тоогоор 600.000 гаруй зорчилт бүртгэгдсэн бөгөөд энэ нь 40 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Зарим иргэд дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэхийг хүсэж, санал гомдол ирүүлжээ. Иргэдээс “Долоо хоногийн дөрөвт нь тэгш, сондгойгоор явуулаад, тав дахь өдөр болон амралтын өдрүүдэд хязгаарлалтгүй болгох боломжтой юу” гэх мэт санал ч ирсэн байна.
Тухайн үед судалгаагаар иргэдийн 40-30 хувь нь дэмжиж байсан бол 60 хувиас дээш нь эсэргүүцэж байжээ. Харин сүүлийн үед цас орж замын хөдөлгөөн эрс ихэссэн, сургууль амарсантай холбоотойгоор өдөрт давхардсан тоогоор 360,000 гаруй зорчих хөдөлгөөн бүртгэгдэж байна. Иймд иргэдийн ихэнх буюу 60 70 хувь нь дэмжсэн тохиолдолд ажлын хэсгээр хүлээн авч үзэж тодорхой хэмжээнд дугаарын хязгаарлалтай явуулах боломжтой аж.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.