0

Боловсролын сайд П.Наранбаяр ажил хаялтад оролцож буй Баянзүрх дүүргийн 111 дүгээр сургуулийн багш, ажилтнуудтай өнөөдөр /2025.10.24/ очиж уулзжээ.
Тэрбээр, "Ажил хаялтад оролцож буй Баянзүрх дүүргийн 111 дүгээр сургуулийн багш, ажилтнуудтай чуулганы хуралдааны дундуур сургууль дээр нь очиж уулзлаа. Багш нарын цалинг нэмэх нь зүй ёсны хэрэг. Би ч анхнаасаа энэ талаар бас дуугарч хэлж байсан. Мэдээж бидний хамтын зорилго бол багш нарын үндсэн цалинг 3,500,000 болгох. Гэхдээ хэзээ вэ. Миний бие шүүмжлүүлээд ч хамаагүй шийдэхийн төлөө ажилласаар байна.
Багш, ажилтнууд ажил хаяад найм хоног болсон байна. Зүй ёсны шаардлага тавьж буй энэ ажлын өдрүүдийн цалинг яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Ажил хаяж буй нөхцөлд Хөдөлмөрийн хуулиараа нөхөн олговор олгох хувь хэмжээгээ оролцогч талууд хэлэлцэн тохирох ёстой. Гэтэл Монголын Боловсрол, шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн удирдлага хариу өгөхгүй, хэлэлцээг эхлүүлэхгүй уясаар байгаа нь ажил хаяж буй багш нарыг хохирооход хүргэж байна.
Бид ажлын хэсэг дээр уг асуудлыг ярилцахад бэлэн байна. Уриад, дуудаад ирэхгүй байна. Мэдээж хэрэг бид багш нарын "олговрыг" бүтэн тавих хүсэлтэй байгаа. Үүнийг гагцхүү хуулийн хүрээнд хамтын хэлэлцээний ажлын хэсгээрээ хэлэлцэж, шийдвэрлэх учиртай" гэв.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.