0

"Эрдэнэс Тавантолгой" ХК 28 сая 790 мянган төгрөгөөр согтуурлын түвшин хэмжигч авах тендер зарлажээ.
Тендерийг аравдугаар сарын 10-нд зарласан ба материал хүлээн авах сүүлийн хугацаа нь аравдугаар сарын 20-нд дууссан байгаа юм.
Тодруулбал, согтуурлын зэрэг тандагч багаж 12 ширхгийг, согтуурлын зэрэг тогтоогч багаж 2 ширхгийг авах аж. Үүнийг ажилтнуудыг ажилд гарахын өмнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхэд тандалт хийх, аюулгүй байдлыг нь хангуулах зориулалтаар ашиглана хэмээжээ.
Тендер зарласан хугацаанд "Смарт трафик" хэмээх ганц компаниас материал ирүүлсэн байна. Тус компани нь хэмжих хэрэгслийн засвар, тохируулга, худалдааны чиглэлээр 2018 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байгууллага байна. Өмнө нь төрийн байгууллагаас зарласан 23 тендерт шалгарч байжээ.
.png)
.png)
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.