0

НӨАТ-ын 2025 оны гуравдугаар улирлын буцаалтыг энэ долоо хоногт иргэн, ААН-үүдийн дансанд шилжүүлнэ.
Татварын ерөнхий газраас иргэдийг гуравдугаар улирлын буцаан олголтын мөнгөөрөө газрын төлбөр, авто тээврийн хэрэгслийн албан татвар, үл хөдлөх хөрөнгийн албан татвар зэрэг зургаан төрлийн татварыг 2025 оны аравдугаар сарын 20-24-ний өдрүүдэд төлөх боломжтойг сануулж, татвараар хялбархан төлөх цонх нээснээ мэдэгдсэн билээ.
Сануулахад, өмнөх улирлын буцаан олголтоор 1.3 сая иргэнд нийтдээ 83.1 тэрбум төгрөгийг шилжүүлж, 27 мянга 684 иргэн 315.8 сая төгрөгийн татвараа төлж байв.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.