dobu.mndobu

Ж.Чинбүрэн сайд 38 тэрбум төгрөгийг өөрийн багцдаа ДАВХАРДУУЛЖ тавьсан гэв

0

НийтлэлчAdmin

Огноо2025-10-27

Ж.Чинбүрэн сайд 38 тэрбум төгрөгийг өөрийн багцдаа ДАВХАРДУУЛЖ тавьсан гэв

2026 оны улсын төсвийн гурав дахь хэлэлцүүлэг өрнөж байна. Энэ үед УИХ-ын гишүүдийн зүгээс зарчмын зөрүүтэй санал гаргах боломжтой юм. Эмч, багш нарын цалинг нэмэхтэй холбоотойгоор төсвийг хэрхэн хэмнэж болох талаар гишүүд судалж эхэлжээ. 

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны гишүүн Г.Ганбаатар Эрүүл мэндийн сайдын багцад 38 тэрбум төгрөг давхардуулж тавьсан байгааг хэлж, үүнийг хэмнэх боломжтой гэв.

Тэрбээр "Төсвийн гуравдугаар хэлэлцүүлэг рүү орчихлоо. Зарчмын зөрүүтэй саналуудад гарын үсэг зуруулаад явж байна. Цалин, тэтгэврийг нэмэхийн тулд хаана, хаанаас эх үүсвэр гаргах гэдэг талаар хүн болгон л судалж байна. Зарчмын зөрүүтэй санал гаргах бол амархан. Эх үүсвэрээ хаанаас гаргах уу гэдэг нь л асуудал байдаг. Одоо бид нэг бүрчлэн нарийн ухаж эхэлж байна. Хаанаас боломж гарах вэ гээд.

Жишээ нь, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгийн багцад олон улсын байгууллагаар Булган аймагт тавигдсан эмнэлэг дээр дахиад сайдын багцад нь 37 тэрбум төгрөг байгаа юм. Эрүүл мэндийн яам руу орох нь ч буруу л байх. Гэхдээ үүнийг хэмнэх хэрэгтэй" хэмээн хэллээ. 

Түүний хэлснээр 2026 оны төсвийн төслөөс Эрүүл мэндийн сайдын багцыг харахад, 38,6 тэрбум төгрөгөөр Булган аймагт 100 ортой нэгдсэн эмнэлэг барихаар тусгажээ.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.