dobu.mndobu

Г.Хандсүрэн: Эх орноо таниулан тэнд зогссон нь бахархал дүүрэн явдал байв

0

НийтлэлчAdmin

Огноо2025-10-28

Г.Хандсүрэн: Эх орноо таниулан тэнд зогссон нь бахархал дүүрэн явдал байв

Ази, Номхон далайн бүс нутгийн найман улсын баг өрсөлдөх "Physical: Aisa" шоу "Netflix"-ээр өнөөдрөөс (2025.10.28) цацагдаж эхэлнэ. 

Тус шоунд Монгол Улсыг төлөөлж,

-Улсын арслан Б.Орхонбаяр,

-Жүдогийн үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ А.Адьяасүрэн,

-Холимог тулаанч Б.Энх-Оргил,

-3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөн,

-Волейболын үндэсний шигээ багийн тамирчин, ОУХМ Г.Хандсүрэн,

-МУГЖ, уран нугараач Э.Лхагва-Очир нар оролцож байгаа юм. 

Уг шоунд оролцсон волейболын Үндэсний шигээ багийн тамирчин, ОУХМ Г.Хандсүрэн цахим хуудастаа "Энэ бүхний ард бүтэн баг байдаг шүү дээ. Юуг яаж, ямар юунаас хэн яасныг монголчууд, дэлхий үзэх нь дээ. Юу юуны түрүүнд манай улсыг байдаг гэж мэдэхгүй нөхөд бий шүү дээ. Эх орноо таниулан тэнд зогссон нь бахархал дүүрэн явдал байв" хэмээн бичжээ.

Сануулахад, Шоунд БНСУ, Япон, Тайланд, Монгол, Турк, Индонез, Австрали, Филлипин зэрэг улсын найман баг оролцож байгаа бөгөөд түрүүлсэн багийг нэр тэрбум воноор шагнах аж.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.