dobu.mndobu

МАН-ын Удирдах зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан 12:00 цагаас болно

0

НийтлэлчAdmin

Огноо2025-10-28

МАН-ын Удирдах зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан 12:00 цагаас болно

МАН-ын Удирдах зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан өнөөдөр (2025.10.28) 12.00 цагаас Тусгаар тогтнолын ордонд хуралдана. Хуралдаанаар намын их хурлын зохион байгуулалтын талаар ярилцах аж. 

Өргөтгөсөн хуралдаанд Удирдах зөвлөлийн гишүүд болоод МАН-ын даргын дэргэдэх Бодлогын зөвлөлийн гишүүд оролцох юм байна. Бодлогын зөвлөлд намын өмнөх дарга, ЕНБД дарга нар багтдаг ажээ. 

Энэ тухай МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар "Удирдах зөвлөл хуралдаад бүлэгт ямар нэгэн чиглэл өгөхгүй. Улс төрийн нөхцөл байдал, эмч, багш нарын ажил хаялт, шатахууны тосны зохиомол хомсдол зэрэг Засгийн газар, УИХ-ын түвшинд хэлэлцэж байгаа цаг үеийн тодорхой асуудлыг хэлэлцэж, санал солилцоод ямар гарц гаргалгаа гаргахаа ярина.

Ерөнхий сайдын асуудал Цэцийн дүгнэлт гараад эцэслэгдлээ. Тиймээс энэ асуудлыг Удирдах зөвлөлөөр хэлэлцэхгүй. УИХ дахь намын бүлэг УИХ-ын тухай хуулийнхаа дагуу тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, өөрөө шийдвэрээ гаргах ёстой.

МАН-ын Бага хурлаас гарсан шийдвэрийг Улсын дээд шүүхэд хүргүүлээгүй байгаа. Бага хурлыг даргалсан дарга нар тэр бичгээ явуулах ёстой ч одоогоор тийм бичиг яваагүй байна. Их хурлаар намын даргыг баталгаажуулах зүйл байхгүй. МАН-ын дүрэмд, намын Их хурал дөрвөн жилд нэг удаа болно гэж заасан. Их хурлаас МАН-ын даргыг, Бага хурал, Хяналтын ерөнхий хорооны гишүүдийг сонгодог. Энэ дагуу ээлжит Их хурлаар намын даргын сонгууль явагдана" гэжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.