0

Хүүхдийн тусламжийн 108 утсанд он гарснаас хойш өчигдрийг /2025.10.28/ хүртэлх хугацаанд 67,769 дуудлага мэдээлэл ирснээс 14,785 хүүхэд хүчирхийлэлд өртсөн гэсэн мэдээлэл бүртгэгджээ.
Хүүхдийн эсрэг гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгдэж, 35 мянган хүүхэд гэртээ бэртэж, гэмтэж, 3,269 хүүхэд гэмт хэрэгт холбогдож, 2,936 хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон нь эцэг эхийн хараа хяналт дутмаг, анхаарал болгоомжгүй байдлаас үүдэлтэй байна.
Сүүлийн таван жилийн хугацаанд цагдаагийн байгууллагад насанд хүрээгүй хүнийг хүчиндэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах нийт 1601 гэмт хэрэг бүртгэгдэж, 1630 хүүхэд хохирсон бөгөөд үүнээс 0-7 насны 110, 8-13 насны 685, 14-17 насны 835 хүүхэд байна.
Мөн, Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс өгсөн мэдээллээр сүүлийн таван жилийн хугацаанд бага насны хүүхэд 98, насанд хүрээгүй 11878 хүн төрж, бага насны хүүхэд 215, насанд хүрээгүй 2950 хүн үр хөндүүлсэн ажээ. Үүнээс 2020-2024 онд 10-14 насны нийт 215 хүүхэд төрж, 98 хүүхэд үр хөндүүлсэн байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.