0

НИТХ болон Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс санаачлан оюутан залуусыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, хөгжлийн бодлогод оролцоо, манлайллыг хангах зорилгоор оюутны "Менторшип" тэтгэлэгт хөтөлбөр зарласан билээ. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд 400 оюутан тэнцсэн бөгөөд дараагийн шатны даалгаврыг танилцуулах үйл ажиллагаа боллоо.
.png)
Тус арга хэмжээний нээлтэд НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул, Э.Энхтөр нар оролцож оюутнуудад хандан баяр хүргэж, цаашдаа өөрсдийгөө дайчлан амжилттай оролцохыг хүсэж урмын үг хэллээ. Учир нь дээрх төлөөлөгчид оюутан байхдаа мөн л улс, нийслэлийн томоохон тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэж, нийгмийн идэвх манлайллыг үзүүлж үе тэнгийнхэндээ үлгэр дуурайлал болж байжээ.
.png)
Аливаа тэтгэлэгт хөтөлбөр тухайн оюутанд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна бусадтай баг болж ажиллах, нийгмийн асуудлыг олон талаас нь харах, шийдвэр гаргаж сурах гээд хувь хүний хөгжлийн олон давуу талыг нээж өгдөг гэдгийг онцоллоо.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.