0
Огноо2024-11-27
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож холбогдох үүрэг даалгавар өглөө.
Тэрбээр мэдэгдэлдээ,
"Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “ИХ” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “ДУНД” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо - Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн онцгой комиссын дарга, гишүүдэд өглөө" хэмээжээ.
Хуваалцах:
Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо
14 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
“Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн 12 жилийн үр дүнг хэлэлцэв
12 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ЗАСГИЙН ГАЗАР: Жуулчдад зориулан нислэгийн тийзийн үнийг зуныхаас 40 хүртэл хувиар ХӨНГӨЛНӨ
11 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Арванхоёрдугаар сард олон жилийн дунджаас ХҮЙТЭН байна
10 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Шинэ жил тэмдэглэх хаус дунджаар 1.5 сая төгрөгийн үнэтэй байна
10 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
М.Нарантуяа-Нара: Хүн өөрт байгаагаа л өмсөөд явдаг, юугаа өмсөх нь хүний дур
9 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Тавдугаар ангийн сурагч И.Цэлмүүн шатрын дэлхийн аваргаас ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртлээ
9 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
"Болор цом - 42" наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо
8 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Ирэх сарын 30-наас ахлах ангийн сурагчид ЦАХИМААР ХИЧЭЭЛЛЭНЭ
7 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Сурагчдын нэгдүгээр улирлын амралт ирэх сарын 23-наас эхлэнэ
7 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Dobu хөтөч: Тариалан эрхлэгч нартай хийх уулзалт хэлэлцүүлэг болно
7 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
МУГТ Э.Цэндбаатарын аваргын бүсээ хамгаалах тулаан "Аса арена"-д болно
6 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Засгийн газар: Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэж байна
6 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, шуурна
6 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЧУУЛГАН: Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо
10 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ЗААВАР: Битүү шөл хэрхэн хийх вэ
19 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -13 градус хүйтэн, ялимгүй цас орно
19 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЗАСГИЙН ГАЗАР: Жуулчдад зориулан нислэгийн тийзийн үнийг зуныхаас 40 хүртэл хувиар ХӨНГӨЛНӨ
11 цагийн дараа
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.