0

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц төсвийг хэрхэн танах боломжтой талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Төсвөөс танах хоёр боломж байна. Эхнийх нь, төрийн бүтцийг цомхотгох хэрэгтэй байна. Одоо Засгийн газар 16 яам, 20 сайдтай байгаа. Засгийн газрын тухай хуулиар харахад эдгээр 16 яамны 225 чиг үүрэг давхцаж байна лээ. Эдгээрийг нэгтгэж, зохицуулалтаа зөв хийж чадвар яамдын тоог 10 болгож цөөлөх боломжтой. Засгийн газрын тэргүүн нь яаж шийдэхийг мэдэхгүй юм. Ухаанаа сийлээсэй.
Хэрэв ингэж цомхотгож, чиг үүргүүдийг нь зөв хуваарилж чадвал 1 их наяд хүртэлх төгрөгийг хэмнэх боломж харагдаж байна.
Хоёрдугаарт, Зам тээврийн яаманд 959 тэрбум төгрөгийн замын хөрөнгө оруулалтын ажил байгаа. Үүнд зохицуулалт зөв хийх ёстой. Одоо бол орон нутаг ч байна уу, хаана ч зам барьсан мөнгийг нь улсын төсвөөс гаргаж байгаа. Энийг болъё. Нийслэлээс аймгийн төвүүд хүртэлх замыг нь улс хариуцъя. Аймаг доторх замуудыг орон нутаг өөрсдөө шийд гэдэг байдлаар хийвэл замд оруулах гэж байгаа хөрөнгө оруулалтын хүний хөгжлийн бодлого буюу боловсрол, эрүүл мэнд гэсэн салбарууд руу шилжүүлж болно" гэв.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.