0
Огноо2024-11-28
Хилийн инженер техникийн тусгай ангиас дараах сурвалжилгыг бэлтгэлээ. Улсын хилийн байгууламжийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах чиг үүрэг бүхий Хилчин Инженерийн цэргийн тангараг өргөх ёслолыг зорьсон юм. Бидний очиход иргэний үүргээ биелүүлж, эх орондоо тангараг өргөхөөр шинэхэн цэргүүд жагссан байлаа. Тангараг өргөх ёслолд тус ангийн удирдлага бие бүрэлдэхүүн болон ХХЕГ-ын удирдлагын төлөөлөгчид оролцсон юм.
Ар гэрийнхэн нь жагсаалын талбайн эргэн тойронд зогсож хүүгээ хаа байгааг ширтэцгээнэ. Жирийтэл жагссан цэргүүд бараг л бүгд нэг хүн шиг харагдахыг нь яана. Цэрэг эрээн хувцасны өнгө, толийтол өнгөлсөн хар гутал, төрийн соёмбо оо тэргүүндээ залсан цэрэг малгай. Харин номхон командтай цэргүүд ар гэрийнхэн минь хаа бол гэж өчүүхэн ч хөдлөх эрхгүй. Жагсаалын талбай даргын командаас өөр чимээгүй байх энэ үед ангийн захирагчийн орлогч командалж ХХЕГ-ын удирдлагад илтгэл өгнө. “Анги, бүрэлдэхүүн Тангараг өргөх ёслолд бэлэн жагссан”.
Түүний араас цэргийн ангийн дайчин уламжлал, эх орноо хамгаалах ариун үүрэг, цэргийн нэр төр, алдар гавьяаны илэрхийлэл болсон Байлдааны тугийг “тугийн салаа”-гаар хамгаалуулан заллаа. Үлээвэр хөгжмийн хэмнэлд цог золбоолог намирах тугийн зүг нийт бүрэлдэхүүн хараа гаргана. Чухам үзэн зогсоо энгийн ард, ар гэрийнхэнд сүрдэм үйл явдал билээ. Бүрэлдэхүүн ёсолгооны дараа гурвантаа уухай хадаахад сүрдэм, бахархам сэтгэл өөрийн эрхгүй төрнө. Чухам энэ л сүр жавхлант талбайд ирээд амар тайвныг мэдрэх шиг. Эх орноо хамгаалах цэрэг эрсийн хоолойнд ийм хүч чадал байдаг ажээ.
Ингээд тангараг өргөх ёслол албан ёсоор эхэлж, цэрэг эрс Монгол Улсын Цэргийн тангараг өргөлөө. Аав, ээжийн хөвгүүд энэ өдөр эх орны хүү болж, эх орныхоо халдашгүй дархан байдлыг амь бие үл хайрлан, батлан хамгаалахаа тангараглалаа. Үргэлжлүүлэн сургалтын төвийн туршид сурч мэдсэн зүйлс, соёлч, жагсаалч байдлаа ар гэрийнхэндээ сонирхуулсан юм. Энэхүү тоглолтод гардан тулааны анхан шатны мэдлэг, биеийн тамир, жагсаалтын үзүүлэх тоглолт зэрэг багтжээ. Сар гаруйхны өмнө ажил, хичээлээ хийж байсан хүү нь өнөөдөр жагсаалын талбайд түргэн буу мөрлөж, түгдэрч бувтналгүй цэх шулуунаар илтгэж байгааг харсан өвөө, эмээ, аав ээж, ах дүү, найз нөхөд хаа нэг нулимсаа арчина.
Цэргийн албанд ирээд сурсан мэдлэг, бэлтгэсэн үзүүлбэрээ нүүр бардам үзүүлэх эрчүүдийн дуу Гүн галуутайн жаварт хөндийд цуурайтна. Жагсаалын үзүүлэх тоглолтын дараа цэргүүд ар гэрийнхэндээ урлагийн авьяасаа үзүүлсэн юм. Магадгүй хүүгээ дуулдаг гэдгийг нь ч мэдээгүй явсан нэгэн энэ өдөр хүүгийнхээ дуулахыг сонсоод нулимс унагасан ч байж мэднэ. Хүдэр чийрэг эрчүүд болсон хэр нь ээжийн дуунд уяхан, жагсаалын дуунд цовоо байгаа нь анзаарагдаж байлаа.
Ингээд төлөвлөгөөт үйл ажиллагаа дуусмагц цэргүүд ар гэрийнхэнтэйгээ уулзав. Энэ өдрийн хамгийн сайхан мөч энэ биз ээ. Жавар тачигнасан үдшийн харанхуйд жагсаалын дуу цуурайтаж, хилчин инженерийн суу алдрын илэрхийлэл болсон эр цэргүүд ийнхүү жинэхнэ албандаа мордсон юм. Тангараг өргөсөн энэ л өдрөөс хойш “Эх орноо батлан хамгаалагч дайчин” болох учиртай. Санаж хүлээх өдөр хоногуудын эхлэлд хөөр баяртай уулзсан гэр бүл, эрүүл энхийг ерөөгөөд үдэн оруулсан юм.
(Цэргийн албаны нууцлалтай холбогдуулан дэлгэрэнгүй мэдээлэл болон бусад үйл ажиллагааг бичээгүй болно)
Хуваалцах:
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг улам эрчимжүүлнэ
2 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Т.Дүүрэнг нэг сар цагдан хорилоо
1 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Ж.Энхбаяр: 50 га автомат хүлэмж байгуулахад улсынхаа иргэдийг шинэ ургацын ногоогоор бүрэн хангана
1 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Ж.Энхбаяр: Нүүдлийн мал аж ахуй бүх талаараа үр ашигтай байдалд шилжинэ
6 минутийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Автомашины татварыг гурав дахин, замын хураамжийг тав дахин нэмнэ
1 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
С.Амарсайхан: Боловсролын үнэлгээ, түвшингөөр хөдөө орон нутаг 1.5 жилийн хоцрогдолтой байна
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
619 тонн давс, 461.5 тонн бодисын үлдэгдэлтэй байна
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Dobu хөтөч: “Монголын тогтвортой санхүүгийн форум-2024” болно
6 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хөшөөтийн ордыг Хятадын МоЭнКо компани, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ хувааж авсан түүх...
6 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Жагсаалын дуу цуурайтах талбайгаас амар тайван мэдрэгдэнэ
7 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
“Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн 12 жилийн үр дүнг хэлэлцэв
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ЗАСГИЙН ГАЗАР: Жуулчдад зориулан нислэгийн тийзийн үнийг зуныхаас 40 хүртэл хувиар ХӨНГӨЛНӨ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Арванхоёрдугаар сард олон жилийн дунджаас ХҮЙТЭН байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Шинэ жил тэмдэглэх хаус дунджаар 1.5 сая төгрөгийн үнэтэй байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.