dobu.mndobu

Улаанбаатарт 3 градус дулаан байна

0

НийтлэлчAdmin

Огноо2025-11-03

Улаанбаатарт 3 градус дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

11-р сарын 05 хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна.

 2025 оны 11-р сарын 03-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй цас орно.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Хангайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс голын хөндийгөөр -15...-20 градус, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -8...-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...+2 градус дулаан, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -3...+2 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -8...-10 градус, бусад хэсгээр -4...-6 градус хүйтэн, өдөртөө +2...+4 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -8...-10 градус хүйтэн, өдөртөө +2…+4 радус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө -8...-10 градус хүйтэн, өдөртөө +2…+4 градус дулаан байна.

2025 оны 11-р сарын 04-нөөс 11-р сарын 08-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

05-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 06-нд нутгийн баруун хагаст, 07-нд ихэнх нутгаар ахиухан хэмжээтэй нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, 05, 06-нд Алтайн уулархаг нутгаар, 07-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр шөнөдөө -15...-20 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -9...-14 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +10...+15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан байна. 6-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.