0

"Anuxai’s fitness" реалити шоуны дөрөв дэх цуврал анх удаа олон нийтийг төлөөлөн өрсөлдөх нэг оролцогчийг нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгохоор болсон. Уг шалгаруултад 3000 гаруй бүсгүй оролцож, үүнээс шилдэг 60 оролцогч шалгарч урьдчилсан сонгон шалгаруулалтад оролцжээ.
Өнөөдөр цацагдах шинэ дугаарт "Хаалттай сонгон шалгаруулалт"-ыг онцолж, олон нийтийн шалгаруулалтаас шалгарсан зургаан бүсгүйг зарлахаар болсон байна.
Нийт дөрвөн шатны шалгаруулалтыг амжилттай давж, эцсийн шатанд тэсвэр хатуужил, сэтгэлийн хүч, урам зоригоороо бусдаас ялгарсан цорын ганц бүсгүй "Anuxai’s fitness" шоу нэвтрүүлэгт олон нийтийг төлөөлөн оролцох эрхийн эзэн болох аж.
Шүүгчдийн бүрэлдэхүүн хэрхэн шийдвэрлэж, олон нийтийг төлөөлөн өрсөлдөх цорын ганц бүсгүйгээр чухам хэн сонгогдсон болохыг өнөөдөр (2025.11.03) 20:30 цагаас TV8 телевизээр хүлээн авч үзээрэй.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.