0

Долоо хоног бүрийн Лхагва гарагт Засгийн газар хуралддаг. Өнөөдрийн (2025.11.05) ээлжит хуралдаан 08:00 цагаас эхэллээ.
Хуралдаанаар,
Хэлэлцэх асуудлууд:
-Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
-(COP-17)-ын бэлтгэл ажлыг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
-Олон улсад авто замаар ачаа тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр -Зарим төсвийн байгууллагуудад хийх бүтэц, зохион байгуулалтын арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
-“2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
-Бусад
Танилцах асуудал:
-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2010-2025 оны нүүрс худалдах, худалдан авах гэрээний хэрэгжилтийн талаар,
-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг биржээр нээлттэй арилжаалах бэлтгэл ажлын талаар,
-Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийн талаар,
-Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн талаар,
-2025 оны ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.