0
Огноо2024-11-28
"Төвийн бүсийн хөгжлийн чуулган" өнөөдөр /2024.11.28/ Дархан-Уул аймагт болж байна.
Чуулганыг нээж Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан "Өнөөдөр энд хуран цугласан эрхэм хүндэт УИХ, Засгийн газрын гишүүд, гадаад дотоодын зочид төлөөлөгчид, төвийн бүсийн аймаг, сум, багийн засаг дарга нар мөн бизнес аж ахуй эрхлэгчид, шинэ хоршоо хөдөлгөөний гишүүд, дэмжигчид, нийт Дарханчууд, төвийн бүсийн иргэддээ энэ өдрийн халуун мэндийг өргөж, ажил амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Бүсчилсэн хөгжлийн бодлого, шинэ стандарт чуулган үндэсний хэмжээний чуулганаа Улаанбаатар хотод зохион байгуулж амжилттай үйл ажиллагаа үргэлжилж байгаа. Түүнээс хойш анх удаа орон нутаг, бүсүүдэд төвийн бүсийн чуулга уулзалтыг найрамдалын Дархан хотын сайхан өглөө та бүхэнтэйгээ хамтдаа эхлүүлж байгаад баяртай байна.
Бүсчилсэн хөгжлийн бодлогын хууль тогтоомжийг бид анх 2001 онд УИХ-аар баталж, улс орноо бүсээр тэнцвэртэй хөгжүүлнэ гэж зорилго тавьсан. Харамсалтай нь энэ хууль бодитойгоор хэрэгжих боломжгүй. Ширээний шүүгээнд, шилэн шкафанд амилж чадахгүй олон жил болж ирсэн.
Тэгвэл өнгөрсөн зургаадугаар сарын 4-ний өдөр бид бүсчилсэн хөгжлийнхөө үзэл баримтлалд өөрчлөлтийг УИХ-аараа оруулж, бүсчилсэн хөгжлийг жил болгон зарлаж 2024-2028 оны Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт бүсчилсэн хөгжлийг тэргүүн зорилтоо болгож, улс орныхоо эдийн засгийг төрөлжүүлж, хүн намынхаа амьжиргааг дээшлүүлж, амьдралынхаа чанарыг сайжруулах шинэ стандарттай бүсчилсэн хөгжлийг хэрэгжүүлнэ гэж зорьсон. Энэ зорилтын хүрээнд өнөөдрийн энэхүү үйл ажиллагаа идэвхтэй явж тэг дотроо төвийн бүсээс бүс орон нутгийн чуулга уулзалт эхэлж Дархан хотын бүс нутаг дээр бүсчилсэн хөгжлийн бодлого төвийн бүсийн газар нутагт бодитойгоор хэрэгжиж, үүд хаалга нь нээгдэж байгаад хувьдаа их баяртай байгаа. Дархан хотын хувьд Засгийн газрын шийдвэр гарч төвийн бүсэд ялангуяа газар тариалан, хөдөө аж ахуйн гал голомт болсон энэ газарт ХХААХҮЯ-ыг нүүлгэж, хөдөө аж ахуйн бүх төрийн байгууллагын үйл ажиллагааг төвлөрүүлэх шийдвэр гарч түүхэн үйл явдал, түүний гэрч та бүхэн болж байна гэж дүгнэж байна. Та бүхэндээ амжилт хүсье.
УИХ, Засгийн газрын шийдвэр бодитойгоор хэрэгжиж, бүсийн үйл ажиллагаа эрчимтэйгээр явж байгаагийн бодит илэрхийлэл энэ гэдгийг тэмдэглэн хэлье.
Өнгөрсөн хугацаанд бүсчилж хөгжүүлэх бодлого, орон зайн эзийн засгийн тэр дундаа мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан, бантын тооцоолол зэрэг олон зүйлүүд дээр түшиглэсэн бүсчилсэн хөгжлийн шинэ онолын загварууд боловсруулагдаж, бүсчилж хөгжүүлэх бодлого, төлөвлөлт дэлхий даяар олон улсад шинэ шатанд гарч хэрэгжилт нь явж байгаа. Бүсчилсэн хөгжлийн бодлогоороо тэргүүлдэг, жишиг болдог олон улс орон байна. Түүний нэг нь манай өмнөд хөрш, хойд хөрш ч бас хэрэгжүүлж байгаа. Гэхдээ өөрийн гэсэн онцлогтой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж амжилттай үр дүнд хүрч байгаа гэдгийг олон улсын тоо баримтуудаас бид харж болно.
Манай өнөөдрийн зөвлөгөөнд олон улсын экспертүүд ихээр ирсэн байна. Дэлхийн хотуудын холбооны удирдлагууд ирсэн байна. Дээрээс нь бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлдэг олон улсын байгууллагын төлөөллүүд ирсэн байна. Хүйтний улиралд манай орныг зориод халуун сэтгэл өвөрлөөд ирсэнд халуун баяр хүргэе.
Монгол Улсад сүүлийн 30 жилийн хугацаанд хот, хөдөөгийн ялгаатай байдал нэмэгдэж, хөдөөгөөс хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн эрчимтэй явагдаж байгаа. Энэ нь бүсчилсэн хөгжлийн бодлогыг боловсруулах үндсэн шалтгаан нь болсон.
Тухайлбал хөдөө орон нутгийн хүн амын ядуурлын түвшин 30 хувь байхад улсын дунджаас дээгүүр байна. Мөн хүн амын өсөлт хөдөө орон нутагт 1.5 хувь байхад нийслэлд 2 хувьтай байж байна. Ядуурлын түвшингөөс гадна өрхийн орлого хөдөө орон нутагт 1.9 сая байхад Улаанбаатарт 2.6 саятай байна.
Боловсролын үнэлгээ, түвшингөөр хөдөө орон нутаг 1.5 жилийн хоцрогдолтой явж байгаа гэх мэт олон асуудал байна.
Улаанбаатар хотод нийт автозамын 78 хувь нь түгжрэлтэй, ачаалал 3 дахин ихэссэн. Нарийн тоосонцор, агаарын бохирдол хүлцэхүй хэмжээнээсээ 27 дахин хэтэрсэн. Гамшгийн аюулаас учирсан хохирол сүүлийн хэдхэн жилийн хугацаанд 47.1 тэрбумаар өссөн үзүүлэлттэй байна.
Хөдөө орон нутгаас Улаанбаатар хот руу шилжих хөдөлгөөн нэмэгдсэнээр хүн амын хэт төвлөрөл үүсэж, түүнээс үүдсэн олон асуудлууд хүндрэл бэрхшээл авчирч байгаа гэдгийг та бүхэн харж байгаа байх.
Хүн амын 49 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байгаа.
Өнгөрсөн 30 төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжсэн шилжилтийн 30 жил байсан гэж ойлгож байгаа. Тэгвэл бүсчилсэн хөгжлийн бодлого, шинэ хөгжлийн шилжилт, дээрээс нь бидний ухарч болохгүй цорын ганц зөв гарч гэж үзэж байна. Түүнийг нотлох зүйл нь идэвхтэй ААН-ийн 70 хувь нь энд байхад дөнгөж 30 хувт нь орон нутагт байна. Хуримтлалтай иргэдийн 23 хувь нь орон нутагт байхад 77 хувь нь Улаанбаатар хотод байна. Худалдаа үйлчилгээний байгууллагуудын 84 хувь нь Улаанбаатар хотод төвлөрсөн байна. Ийм байхад Улаанбаатар хотод эдийн засаг эрчимтэй хөгжих боломж байхгүй гэдгийг шууд харж болно.
Их дээд сургуулиудын 96 хувь нь Улаанбаатар хотод, 4 хувь нь хөдөө орон нутагт байгаа. Тийм учраас хөдөө орон нутгаас залуучууд хот руу явахаас өөр аргагүй нөхцөл үүссэн байна.
Монгол Улсын эдийн засгийг тогтвортой байна гэсэн дэлхийн хэмжээний олон байгууллагын дүгнэлтээс харж болно.
Тухайлбал Fueturate агентлагаас гаргасан тайланд Монгол Улсын зээлжих зэрэглэл B+ рүү буюу тогтвортой ангилалд орсныг та бүхэн мэдэж байгаа. Энэ нь сайн мэдээ болж байгаа хэдий ч хөрсөн дээрээ буугаад харахаар эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил, тэр дундаа хүн амаа тэнцвэртэй байршуулж, хот, хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг хангах асуудлууд үндсэндээ алдагдсан. Үүгээр ч зогсохгүй тэнцвэргүй твшиндөө орсон байгаа нь тод харагдаж байна.
Бүсчилсэн хөгжлийн бодлогыг бид шинэ загвар гэж хэлж байгаа шалтгаан нь бүс орон нутгийн чиг үүргийг оновчтой тодорхойлно. Тэр хэрээрээ богино хугацаанд үр дүнтэй хөгжинө. Байгалын нөөц баялгийг зохистой, өгөөжтэй, хүртээмжтэй ашиглаж, хамгаалж, нөхөн сэргээгдэх асуудлууд орхигдож болохгүй.
Цаг уурын өөрчлөлт, түүнээс үүдэн гарах таахын аргагүй гамшиг, эрсдэлүүд байнга нэмэгдэж байгаа. Түүнээс үүдсэн эдийн засгийн хохирол улам өсөж байгаа үзүүлэлтүүд бий. Тэгэхээр үйлдвэр үйлчилгээгээ бид хоршилт, төрөлжилт, дагналт, кластерын бодлогоор дэмжиж, бүс орон нутагт өндөр технологи, инновацыг нэвтрүүлэх, бүс дамнасан салбар хоорондын уялдааг хангасан стратегийн төслүүдээ үе шаттайгаар хэрэгжүүлэх, улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл, тусламж, орон нутгийн төсөв, төр хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрийг оновчтой хуваарилна. Татвар, санхүүгийн ялгаатай бодлогыг хэрэгжүүлнэ. Орчин үеийн шинэ суурьшлын бүс хотуудыг байгуулах бодлого бодитойгоор ажил болно. Бүс нутгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үр дүн бий болно.
Орон нутагт ажиллаж амьдрах, бизнес эрхлэхэд таатай нөхцөлийг бүрдүүлсэн өрсөлдөх чадвартай бүсүүдийг хөгжүүлэх бодлого бодитойгоор богино цаг хугацаанд хэрэгжинэ. Ингэхдээ орон нутгийн онцлогт тохирсон, хэрэгжихэд хялбар, цаг үеэ олсон, эдийн засгийн өгөөж нь өндөр байх ийм боломжийг бүрдүүлэх бодлогын цогц тодорхой шийдвэрүүд явж байна.
Нийт долоон бүс дотроос төвийн бүсийг хөдөө аж ахуйн төрөлжсөн аж үйлдвэрийн дэд бүс байна гэж тодорхойлсон. Тэгвэл эдгээр бүсүүдийн нөөц, онцлог, давуу талуудыг харгалзан гадаад, дотоодын зах зээл, эдийн засгийн интеграцитай хэрхэн нэгдэх, тухайн бүс хэрхэн хөгжих боломжтой талаар тус бүрийн хөгжлийн зорилгыг тодорхойлж гаргаж байгаа юм. Ингээд төсөл арга хэмжээнүүдийг Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалдаа бид тусгасан" хэмээв.
Хуваалцах:
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг улам эрчимжүүлнэ
2 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Т.Дүүрэнг нэг сар цагдан хорилоо
1 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Ж.Энхбаяр: 50 га автомат хүлэмж байгуулахад улсынхаа иргэдийг шинэ ургацын ногоогоор бүрэн хангана
1 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Ж.Энхбаяр: Нүүдлийн мал аж ахуй бүх талаараа үр ашигтай байдалд шилжинэ
3 минутийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Автомашины татварыг гурав дахин, замын хураамжийг тав дахин нэмнэ
1 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
С.Амарсайхан: Боловсролын үнэлгээ, түвшингөөр хөдөө орон нутаг 1.5 жилийн хоцрогдолтой байна
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
619 тонн давс, 461.5 тонн бодисын үлдэгдэлтэй байна
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Dobu хөтөч: “Монголын тогтвортой санхүүгийн форум-2024” болно
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хөшөөтийн ордыг Хятадын МоЭнКо компани, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ хувааж авсан түүх...
6 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Жагсаалын дуу цуурайтах талбайгаас амар тайван мэдрэгдэнэ
7 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
“Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн 12 жилийн үр дүнг хэлэлцэв
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ЗАСГИЙН ГАЗАР: Жуулчдад зориулан нислэгийн тийзийн үнийг зуныхаас 40 хүртэл хувиар ХӨНГӨЛНӨ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Арванхоёрдугаар сард олон жилийн дунджаас ХҮЙТЭН байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Шинэ жил тэмдэглэх хаус дунджаар 1.5 сая төгрөгийн үнэтэй байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.