dobu.mndobu

Ө.Шижир: Бүр муудсан төсөв орж ирлээ

Ө.Шижир: Бүр муудсан төсөв орж ирлээ

УИХ-ын гишүүн Ө.Шижир 2026 оны улсын төсөв бүр муудаж орж ирсэн талаар өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.

Тэрбээр "Муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэдэг шиг л бүр муудсан 2026 оны улсын төсөв УИХ-ын ажлын хэсгээс орж ирлээ. 22 сургууль, зургаан эмнэлэг болон эрүүл мэндийн төв, "Өнөр бүл" хүүхэд хамгааллын газар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хоёр ч барилга, онцгой байдлын дөрвөн гал унтраах анги, цагдаа, цэрэг хил хамгаалахаас хүртэл хасчхаад буцаад 28 авто зам, 16 тоног төхөөрөмж, долоон соёлын төв, 500 саяын техник эдийн засгийн үзүүлэлт зэргийг нэмсэн байна. 175 арга хэмжээнээс төсөв хассан мэт харагдавч үнэндээ 111 арга хэмжээг нэмэгдүүлжээ.

Тухайлбал, Төсвийн төсөлд таналт хийх нэрийдлээр 331 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх барилга байгууламжийг, тоног төхөөрөмж хассан ч буцаад 363 тэрбум төгрөгийн өртөгтэй өөр барилга, байгууламжийг нэмэгдүүлж оруулж ирсэн байна" гэв.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.