0
“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэгч байгууллагуудын IV удаагийн зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болж байна.
Уулзалтаар:
УИХ-ын 36 дугаар тогтоолын хэрэгжилт, төрийн байгууллагуудын уялдаа холбоо,
Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар хийсэн ажлын үр дүн,
Хүнсний хангамжийн салбарын хүний нөөц, судалгаа, шинжилгээ болон сургуулийн хоол үйлдвэрлэлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ,
Хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт,
Улсын хилээр нэвтрэх хүнсний бараа, бүтээгдэхүүний хяналт,
Пестицидийн хэрэглээ, тулгамдаж байгаа асуудал зэргийг хэлэлцэх юм.
Уулзалтыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар нээж үг хэллээ. Тэр бээр, УИХ-ын 36 дугаар тогтоолыг бүрэн хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн харилцан ойлголцол, хамтын ажиллагаа чухал гэдгийг тэмдэглэж, илүү идэвхтэй ажиллахыг хүслээ.
Цаашид хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, хүнс, хөдөө аж ахуйн салбарт мэргэжилтэн бэлтгэж байгаа их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн сайжруулах, ажиллагсад давтан суралцах, мэргэжил дээшлүүлэх богино хугацааны сургалтад хамрагдах нөхцөл бүрдүүлэх, хүнсний тээвэр, логистик, ачаа эргэлтийн бүртгэл, удирдлагын нэгдсэн цахим сан, тогтолцоо бий болгох зэрэгт анхаарах шаардлагатайг хэллээ.
Мөн аймаг, нийслэлийн Засаг дарга нарын Ерөнхий сайдтай байгуулах гэрээнд УИХ-ын 36 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах асуудлыг шалгуур үзүүлэлтийн хамт жил бүр тусган, орон нутагтаа хүнсний хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хийсэн ажил, үр дүнг үнэлж, хангалтгүй бол хариуцлага тооцдог байх нь зөв гэж үздэгээ хэлэв.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд төр, захиргааны 35 байгууллага хамтран ажиллаж, хууль, дүрэм, төсөв санхүү, хөнгөлөлттэй зээл, гааль, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт гээд 114 төрлийн арга хэмжээ авч байна.
Өнгөрсөн хоёр жилд арилжааны банкаар дамжуулан 5-6 хувийн хүүтэй, 3-5 жилийн хугацаатай, нийт 1.3 их наяд төгрөгийн зээлийг 3,100 орчим аж ахуйн нэгж, иргэнд олгосон.
Нийт зээлийн 62 орчим хувийг хүнсний боловсруулах болон сав, баглаа боодол, 30 хувийг газар тариалан, найман хувийг мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг дэмжих зориулалтаар олгожээ.
Үүний дүнд хүнсний салбарт 24 үйлдвэр шинээр ашиглалтад орж, өнгөрсөн жил хүнсний ногооны хэрэгцээний 85 хувийг дотоодоос хангаж чадсан юм.
Өндөгний үйлдвэрлэл 7.9 хувиар, сүүн бүтээгдэхүүнийх 3.4 хувь, хүнсний ногооных төрлөөс хамаарч 7.7-20.9 хувь, гурилан бүтээгдэхүүнийх 1.2 хувиар өсөж, импорт буурчээ.
Хуваалцах:
ГССҮТ-ийн эмч нар мэс заслын шинэ технологи нэвтрүүллээ
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Цогтцэцийн уурхайд ажилладаг 197 хүн ХООЛНЫ ХОРДЛОГО авчээ
6 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Гуравдугаар сард мөрийтэй тоглоом тоглох зөрчил 26.7 хувиар буурчээ
6 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Гадаад худалдааны баланс эерэг гарлаа
8 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
АУДИТ: Хотын дарга Х.Нямбаатарын гаргасан бонд хугацаандаа төлөгдөхгүй байх эрсдэлтэй байна
9 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Сүхбаатар, Дорноговийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурна
9 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Зөвлөөд зөвлөөд засардаггүй, ёс зүйг УЛАНДАА ГИШГЭГЧ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
НББХ-ны дарга Л.Энхнасан НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгчтэй уулзав
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит барилдааны бүртгэл эхэллээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Согтуугаар үйлдэгдсэн зам тээврийн осол 40.7 хувиар өсжээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЧУУЛГАН: Зээлийн мэдээллийн тухай хуулийг хэлэлцэнэ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ХЗБХ: УЕП Б.Жаргалсайханыг улируулан томилох Ерөнхийлөгчийн саналыг дэмжлээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Цасан болон шороон шуурга шуурна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Сурвалжилга: Монголын циркчид маш аюултай орчинд бэлтгэлээ хийж байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нийт нутгаар хүчтэй цасан шуурга шуурна
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Насанд хүрээгүй хүүхэд суррон унавал 400 мянган төгрөгөөр торгоно
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
УЕП Б.Жаргалсайхан: Би өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж байгаа хүн
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ДХИС-ийн захирлаар цагдаагийн хурандаа О.Зоригтыг томиллоо
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Нийслэлийн зургаан дүүрэгт цахилгаан хязгаарлана
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
СГЗ, яруу найрагч Ш.Гүрбазар хорт хавдраа "ялжээ"
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.